Л.Гантөмөр: ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг "гавьяа" гэж худлаа ярьж болохгүй. ОХУ-аас үзүүлсэн шахалтын үр дүнд нисэх буудалд өөрийн газартай болох талаар ярих вий

Л.Гантөмөр: ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг "гавьяа" гэж худлаа ярьж болохгүй. ОХУ-аас үзүүлсэн шахалтын үр дүнд нисэх буудалд өөрийн газартай болох талаар ярих вий

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд оруулах өөрчлөлтийн протоколын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн. Улмаар Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэж байна. Өчигдөр холбогдох байнгын хороогоор уг хоёр улсын хэлэлцээрийг хэлэлцэж, санал авсан. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Засгийн газар ОХУ-аас бензин, дизель түлшээ тогтвортой авах саналыг байнга тавьдаг. Харин ОХУ-аас бид танай улсын агаарын хөлгийн түлшийг 100 хувь хангадаг болох хүсэлтэй байдаг юм. Энэ гэрээг хийвэл бид танай улстай бензин түлшний гэрээ хийе гэсэн санал тавьдаг. Г.Дамдинням сайдад анхааруулж хэлэхэд байгууламж гэдэг зүйлээ сайн анхаарч УИХ-аар оруулахгүй бол болохгүй. ОХУ-ын саналыг шахалт гэдгийг ойлгохгүй бол энэ гэрээг гавьяа гэж худлаа ярьж болохгүй. Мөн нисэх буудал дээр ОХУ-өмч өгч болохгүй. Яагаад гэвэл ОХУ-тай хэлэлцээр хийхээр дандаа өмчийн маргаан луу ороод байдаг юм. Нэг л өдөр ОХУ нисэх буудал дотор өөрийн газартай болно гэсэн асуудал ярих вий" гэсэн юм.

ВИДЕО:

Харин Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Л. Гантөмөр гишүүндээ баярлалаа. Миний хэлэх гээд ойлгуулж чадахгүй байсан зүйлийг гаргаад ирлээ. Гадаад харилцаатай холбоотой асуудал дээр бид ГХЯ-аас л зөвлөгөө авч ажиллаж байгаа. Байгууламж болон үгтэй холбоотой асуудлуудыг Гадаад харилцааны яамтай ярилцах болно" гэв.