Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гаржээ.
Албан бус эх сурвалжийн буйгаар хичээл дээрээ сууж байхад нь гурван сурагч дуудаж гарган бүлэглэн зодсон байна. Тус үйл явдлын дараа хохирогч сурагч хичээлдээ сууж байгаад бие нь өвдөж сургуулиасаа гараад явахад үед дахин бүлэглэн зодож тархийг нь цөмөлж, ухаан алдуулаад орхиж явсан. Одоо ГССҮТ-д тархины хүнд хагалгаанд орсон бие нь маш хүнд үхэх, сэхэхийн зааг дээр байна. Эмч нарын зүгээс "буцаж босно гэж хэлж чадахгүй маш хүнд байна" гэж мэдээллээ.