О.Цогтгэрэл: Асуудалд, хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг болох шаардлагыг тавьж байна

О.Цогтгэрэл: Асуудалд, хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг болох шаардлагыг тавьж байна

УИХ дахь АН-бн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа дараах шаардлагыг оруулжээ.

Тэрбээр, "2023 оны 11 сарын 21-нд Зариг.мн сайтын манлайллаар зохион байгуулагдсан Дахиад өгөх амь алга, одоо зогс хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд  10 жилийн хугацаанд 44 цэрэг амь алдаж, 126 цэрэг бэртэж гэмтэж, 105 цэрэг дүрмийн бус шийтгэл хүлээж, сэтгэл санаагаараа хохирсон байна гэж байв. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч энэ байдал дээрдсэнгүй. Гурав хоног улсаараа шуугиад өнгөрдөг байдаг л зүйл мэт боллоо. Иймээс УИХ дахь АН-ын бүлгээс хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг болох шаардлагыг тавьж байна” гэв.

Сануулахад, УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.