“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд оруулах өөрчлөлтийн протоколын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн.
Улмаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхийн өмнө нэмэлт протоколд гарын үсэг зурах шаардлагатай байсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж, ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзан, хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зуржээ.
Үүний дараа Засгийн газар уг “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Мөн Засгийн газраас уг хэлэлцээрийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд одоогоор эцэслэн соёрхон батлах асуудлыг чуулганаар хэлэлцэж байна.
Эргэн сануулахад, уг хэлэлцээр нь 2024 оноос эхлэлтэй бөгөөд тухайн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр анх байгуулсан байдаг. Тухайн үед Монголын талаас холбогдох сайд, ОХУ-ын талаас Эрчим хүчний сайд Сергей Цивилёв нар гарын үсэг зурж байсан юм. Харин өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч дэмжигдээгүй юм.
ШУУД ҮЗЭХ: