МАН-ын “цөөнх" болон ХҮН намын есөн гишүүн ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд дэмжээгүй байна

МАН-ын “цөөнх" болон ХҮН намын есөн гишүүн ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд дэмжээгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. 

Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тодруулбал, санал хураалтад оролцсон 17 гишүүний найм нь дэмжиж, 47.1 хувийн санал авснаар хуулийн төсөл дэмжигдсэнгүй.

Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд байнгын хорооны дарга Н.Наранбаатар тэргүүтэй МАН-ын "цөөнх" гэгддэг М.Бадамсүрэн, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Мөнхсоёл,  П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нарын есөн гишүүн эсрэг санал өгсөн байна.

Сонирхуулахад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Байнгын хороо нь хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй байдаг тул Байнгын хороо төслийг дэмжээгүй тохиолдолд ч тухайн хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцдэг аж. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргадаг бөгөөд Байнгын хорооны санал нь зөвлөмжийн шинжтэй байдаг. Тиймээс өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэх хуваарьтай байгаа юм.