Лаосын үерт автсан агуйгаас таван хүнийг аварч, үлдсэн хоёрыг нь үргэлжлүүлэн хайж байна

Лаосын үерт автсан агуйгаас таван хүнийг аварч, үлдсэн хоёрыг нь үргэлжлүүлэн хайж байна

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Лаосын нутагт оршдог агуй гэнэтийн үерт автахад дотор нь байсан нутгийн долоон иргэн гацаж, тэднийг аврах ажиллагаа олон хоног үргэлжилж байгаа.

Тэдгээрээс тавыг нь аварч чадсанаа Лаос, Тайландын аврагчдын хамтарсан баг өчигдөр мэдээлжээ.Лаос улсын төв бүсийн Сайсомбун мужийн нэг тосгоны долоон оршин суугч алт хайх, зэрлэг амьтан агнах зорилгоор агуйд ороод байх үед их устай бороо орсны улмаас агуйн ам хаагдсан байна. Үлдсэн хоёр хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг Лаосын аврах багийн ахлагч Бонхам Луанглат мэдээлжээ.

Газрын гүнд оршдог агуйн систем нь маш нарийхан бөгөөд зарим хэсэгт ердөө 50 см өндөртэй тул аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байна. Тайландын аврагч Кенгкач Бангкавонг агуйд гацсан таван хүнийг орон нутгийн цагаар 16:30 цагт олсныг Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.