Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 80 хувь нь Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг дэмжиж, холбогдох шийдвэр болон баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Санал хураалтын дараа Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хувийн амьдралтай холбоотой асуудалд тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн том охинтой 11 жилийн өмнө хамт амьдарч байсан нь үнэн. Одоо бид тус тусын амьдралаа зохиогоод явж байгаа залуу хүмүүс. Мөн энэ оны зургаадугаар сарын 18-нд эхнэртэйгээ хуримаа хийхээр төлөвлөж байсан ч энэ ажлаас шалтгаалан хойшлууллаа. Амьдралынх нь хамгийн сайхан мөчийг хойшлуулсандаа ханиасаа уучлал хүсэж байна” хэмээн ярьжээ.