Сурагчид гуравдугаар улиралд нийтдээ есөн долоо хоног хичээллэж, сүүлийн долоо хоногтоо анги дэвших болон улсын шалгалтаа өгснөөр зуны амралт нь эхэлнэ. Тодруулбал, энэ хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчид зургаадугаар сарын 8-12-нд шалгалтаа өгч, жилийн эцсийн дүнгээ гаргуулснаар зургаадугаар сарын 15-наас амарна.