Их Британид 16-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах журам энэ оны сүүлээр хэрэгжинэ

Их Британид 16-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах журам энэ оны сүүлээр хэрэгжинэ

Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсын эмч нар нийгмийн сүлжээ хэрэглээ нь тамхитай адил залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. 

Үүнтэй холбоотойгоор тус улсын Технологийн сайд Лиз Кендалл Их Британийн засгийн газар 16-аас доош насныхны нийгмийн сүлжээ хэрэглээг хязгаарлах арга хэмжээнүүдийг энэ оны сүүл гэхэд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй талаар онцолжээ. Түүний хэлснээр Их Британи улс Австрали улсын жишгийг дагаж, хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг нь хориглох хувилбарыг судалж байгаа аж.

Өнгөрсөн 3-р сараас хойш Их Британийн засгийн газар эцэг эх, асран хамгаалагчид болон хүүхдүүдээс нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тогтоох, нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хатуу хяналт тавих арга хэмжээнүүд нь цахим орчин дахь аюулгүй байдлыг сайжруулах эсэх талаар санал асуулга авч, судалгаа шинжилгээ хийсээр байгаа аж. 

BBC агентлагийн мэдээлснээр Их Британийн засгийн газар шинэ журамдаа хүүхдүүд шөнийн цагаар  нийгмийн сүлжээ хэрэглэдэг явдалд хязгаарлалт тогтоож, auto-play болон infinite scroll функцуудыг хориглож болзошгүй аж.