Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн Г.Уянгааг шүүхэд өгчээ

Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн Г.Уянгааг шүүхэд өгчээ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг "мах"-ны асуудлаар суудлаас нь чөлөөлөөд байгаа билээ.

Үүнээс өмнө Хотын дарга асан Х.Нямбаатарын нийслэлд хэрэгжүүлж байсан "Туулын хурдны зам"-ын төслийг олон нийт эсэргүүцэж, түүнд хариуцлага тооцохыг шаардаж байсан юм. Тухайлбал, иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир нарын иргэд "Туулын хурдны зам"-ын төслийг эсэргүүцэж, Төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлж байв. Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар иргэн Г.Уянгааг иргэний хэргийн шүүхэд өгчээ. Энэ талаар Г.Уянга өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд тус мэдээлэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдэгдэх хуудсыг баримт болгон хавсаргасан байна.