Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна гэж НЭМҮТ-өөс мэдээллээ

Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна гэж НЭМҮТ-өөс мэдээллээ

Энэ оны 1-3 сарын хооронд 243 хүүхэд эмийн хордлогод өртсөнийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.

Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна. Эмийг зөв хадгалах нь хүүхэд хордох эрсдэлийг 60-80 хувь бууруулдаг. Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.