Улсын дугааргүй автомашин ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг олж тогтоожээ

Улсын дугааргүй автомашин ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг олж тогтоожээ

СХД-ийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй дөрвөн хүн намайг зодож машиндаа суулгаад эд зүйлс дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн  дуудлага мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох тул гэмт үйлдлээс татгалзахыг анхаарууллаа.