АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа зохион байгуулагдсан “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын зэвсэгт хүчний ахлагч нарын тэмцээн өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд Монгол Улс, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур зэрэг дэлхийн есөн орны Зэвсэгт хүчний шилдэг ахлагч нар өрсөлдсөн байна. Олон улсын хэмжээний энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдарын бэлтгэл, тактикийн ур чадвар, багийн ажиллагаа, удирдлагын чадамжийг сорьдгоороо онцлогтой юм. Нийлбэр дүнгээр Их Британийн Зэвсэгт хүчний баг тэргүүн байр эзэлсэн бол Монгол Улсын Зэвсэгт хүчний баг дэд байрт шалгарч, АНУ-ын Зэвсэгт хүчний баг гутгаар байрт оржээ. Монголын баг дэлхийн найман орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөн амжилттай оролцсоноос гадна бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний “Шилдэг тасгийн захирагч”-аар тодорчээ.