С.Баярцогт: Намайг намаа удирдаж орвол ялагдуулна гээд байгаа нь зарим нэг хүмүүсийн хүсэл мөрөөдөл байх

С.Баярцогт: Намайг намаа удирдаж орвол ялагдуулна гээд байгаа нь зарим нэг хүмүүсийн хүсэл мөрөөдөл байх

Ардчилсан намын шинээр сонгогдсон ҮБХ энэ сарын 6-ны өдөр Төрийн ордонд хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

Тэрбээр "Ардчилсан нам дотоод ардчилалтай, гишүүд нь өөр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг нам гэдгийг харж байгаа байх. Х.Баттулга гишүүн намайг баялагтаа эзэн болж чадахгүй байгаад буруутгаж ярьж байгаа нь тун эмгэнэлтэй зүйл. Оюу Толгойн гэрээг байгуулж байхад Х.Баттулга гишүүн манай Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Оюу Толгойн гэрээг байгуулахад зам тээвэртэй холбоотой хуулинд өөрчлөлт оруулах төслийг Х.Баттулга гишүүн санаачилж чуулганаар хэлэлцүүлсэн. Өөрийнхөө хийсэн зүйлийг мартчихаад олон жилийн дараа ингэж ярьж болохгүй. Би найман сонгуульд оролцож, тавд нь ялсан. Тэр үед манай нам хоёр удаад нь олон суудалтай болж байсан. Намайг намаа удирдаж орвол ялагдуулна гэж байгаа нь зарим нэг хүмүүсийн хүсэл мөрөөдөл байх" хэмээлээ.