ВИДЕО: Засгийн газар "Татварын ерөнхий хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

ВИДЕО: Засгийн газар "Татварын ерөнхий хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан гаргасан эхний шийдвэрүүдийн нэг нь олон нийтийн анхаарал татаж байсан Татварын багц хуулийн өмнөх төслүүдийг татан авч буйгаа мэдэгдсэн явдал байв.

Тэгвэл өнөөдөр тэрбээр шинэчилсэн Татварын багц хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа. Засгийн газрын мэдээлснээр, уг хуулийн төсөл нь иргэдийн орлого, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамтыг бууруулах зорилготой аж. Хуулийн төсөл батлагдсанаар:

  • НӨАТ төлөгч болох босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
  • Өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан иргэдийг 2 хувийн татвараас чөлөөлнө.
  • Борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлөхөөр зохицуулна.

Засгийн газрын тооцоолсноор эдгээр өөрчлөлтийн үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.

ВИДЕО: