Хантавирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн MV Hondius аяллын хөлөг онгоцноос гурван хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсний дараа Кабо Вердегээс Испанийн Канарын арлуудыг чиглэн хөдөлжээ.
Хөлгийн оператор болох Oceanwide Expeditions компанийн мэдээлснээр, хүнд байдалтай байсан хоёр зорчигчийг Нидерландад хүргэж эмчилж эхэлсэн байна. Харин биеийн байдал нь тогтвортой байгаа гурав дахь зорчигч хойшлогдсон тусгай нислэгээр тээвэрлэгдэж байгаа аж.
Баруун Африкийн эрэг орчмын Кабо Вердийн ойролцоо гурван хоног зангуугаа хаясан MV Hondius хөлөг одоо Канарын арлуудыг ийнхүү зорьж байна.
Нүүлгэн шилжүүлэгдсэн зорчигчид нь Британи, Нидерланд, Германы иргэд байжээ. Германы иргэн нь энэ сарын 2-нд хөлөг дээр нас барсан герман эмэгтэйтэй ойрын хавьтал байсан гэж Oceanwide Expeditions мэдэгдсэн байна. Хөлөг Аргентинаас сарын өмнө хөдөлснөөс хойш нийт гурван хүн нас бараад байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Жоржиа, Аризона мужийн эрүүл мэндийн байгууллагууд өмнө нь хөлгөөс бууж эх орондоо буцсан гурван зорчигчийг хяналтад авчээ. Одоогоор тэдэнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Эх сурвалж: BBC