УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татах саналыг СБД-ийн Цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
Энэ асуудлын талаар хэвлэлүүд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс тодруулсан байна. Тэрбээр "Т.Даваадалай тэр өдөр шууд гараад Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан гээд тав хоног хэвтэж эмчлүүлсэн гэсэн. Би тэр үед Т.Даваадалайгаас уучлалт гуйсан. Маргааш нь ордонд таараад ярилцаж, асуусан. Би УИХ-ын Ёс зүйн дэд хороонд "Миний асуудлыг хэлэлцээч ээ, хариуцлага хүлээх ёстой бол хүлээе" гээд хүсэлтээ гаргачихсан байгаа" хэмээн ярьжээ.