О.Цогтгэрэл: Ардчилсан нам дараагийн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах эрх зүйн баримт бичгээ гаргалаа

О.Цогтгэрэл: Ардчилсан нам дараагийн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах эрх зүйн баримт бичгээ гаргалаа

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн хөтөлбөрөө хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл АН-ын ҮБХ-ны өчигдрийн /2026.05.07/ хурлаар хийгдсэн томилгоо, намын цаашдын хийх ажлын талаар мэдээлэл өглөө.

тэрбээр "Энэ бол ээлжит хурал гэхээсээ Ардчилсан намын дотоод зохион байгуулалт улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрмээ бүртгүүлсэнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг том үе шат дууссан үйл явдал боллоо. Өчигдрийн хурлаар АН-ын ЕНБД-ыг жинхлэх, таван дэд даргаа томилох, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмуудад өөрчлөлт хийж батласан. Шинэ ҮБХ 12 бодлогын зөвлөлүүдэд хуваагдаж ажиллана. Мөн нэг жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд болон 24 сарын дараа болох УИХ- д нэр дэвшигчээ хэрхэн улс орон даяар захиалж, ямар шаардлагын хүрээнд тодруулах вэ гэдэг эрх зүйн баримт бичгийг гаргалаа. Ардчилсан нам 2016, 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд ЕНБД-ын даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчтэйгээр орж байсан. Харин өчигдрийн хурлаар дотоод зохион байгуулалт бүрэн дүүрэн цэгцэрсэн одоо улс төрийнхөө үйл ажиллагааг гадагшаа чиглүүлж, улс орныхоо хөгжилд дэвшилд илүү анхаарна" хэмээн ярилаа.