Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа хүүгээрээ бид бүхэн бахархаж байна" хэмээн МУГТ Э.Цэндбаатарт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа хүүгээрээ бид бүхэн бахархаж байна" хэмээн МУГТ Э.Цэндбаатарт баяр хүргэлээ

МУГТ Э.Цэндбаатар "WBC" бүсний төлөөх тулаанаа өнөөдөр /2026.05.02/ АНУ-д хийж, ялалт байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГТ Э.Цэндбаатарт баяр хүргэлээ. 

ВИДЕО: 

Тэрбээр "Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 дахь ялалтаа байгуулж, WBC холбооны мөнгөн бүс хүртлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Америк тивийн рингэнд нэг ч ялагдалгүй хүчтэй өрсөлдөж байгаа хүүгээрээ бид бүхэн бахархаж байна. Энэ удаад мэргэжлийн бокст 19 тулаан хийхдээ 18 ялалт байгуулж, ердөө ганцхан ялагдал хүлээж байсан Барбадосын мэргэжлийн боксчныг ялж, ур чадвар, тэсвэр хатуужлаа дахин дэлхий нийтэд харууллаа. Монгол хүний зориг, тэвчээр, ялалтын төлөөх тэмүүллийг дэлхийн дэвжээнд бахархалтайгаар харуулж яваа Цэндбаатартаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтын шинэ оргилуудыг хүсэн ерөөе" хэмээжээ.