Энэ оны эхний дөрвөн сард экспортын нийт орлогын 45.2 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 36.9 хувийг чулуун нүүрс бүрдүүлжээ

Энэ оны эхний дөрвөн сард экспортын нийт орлогын 45.2 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 36.9 хувийг чулуун нүүрс бүрдүүлжээ

Энэ оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар болж, 2025 оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллар буюу 34.3 хувиар өссөн байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын байдлаар нийт 37.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 64.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол 0.19 мянган тонн ямааны самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Экспортын гол нэрийн барааны бүтцийг харвал зэсийн хүдэр баяжмал нийт орлогын 45.2 хувийг, чулуун нүүрс 36.9 хувийг бүрдүүлжээ.