Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “зөвхөн” Дархан уулан дээр мөндөр оржээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “зөвхөн” Дархан уулан дээр мөндөр оржээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвийн баруун талд байрших Дархан ууланд өчигдөр буюу долоодугаар сарын 18-ны өдөр мөндөр оржээ.

Тус байгалийн үзэгдэл зөвхөн Дархан уулан дээр орсон нь олныг гайхшируулсан байна. Эл үйл явдлыг нутгийн лам Их тахилгын дараа Дархан уул жанч өмслөө, Их тахилгат уулаа хүн бүр хайрлан шүтэж дээр нь машин тэрэгтэй гарахгүй байхыг уриалж байна гэж цахим хуудсанд мэдээлжээ.

Ташрамд, Тосонцэнгэл сумын баруун талыг нөмөрлөн, уртрагийн дагуу сунаж тогтсон Дархан хэмээх нэртэй уул маань эрт дээр үеэс ард иргэд хайрлан хамгаалж эдээ цагаа цай сүүнийхээ дээжийг өргөж ирсэн түүхтэй.