Гадаа тоглож байсан 10,13 настай хүүхдүүдийг хутгалсан 52 настай эрэгтэйг цагдан хорьжээ

Гадаа тоглож байсан 10,13 настай хүүхдүүдийг хутгалсан 52 настай эрэгтэйг цагдан хорьжээ

Энэ сарын 10 /2025.07.10/-ны өдөр гадаа тоглож байсан 10, 13 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод гэрийнхээ гадаа тоглож байсан 10 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай эрэгтэйг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Иймд иргэд та бүхний бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.