Шатахуун импортлогч ААН-үүдтэй нөөцийг тогтвортой байлгах талаар санал солилцжээ

Шатахуун импортлогч ААН-үүдтэй нөөцийг тогтвортой байлгах талаар санал солилцжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцлоо.

Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөгдсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулан зохион байгуулах шаардлагатайг талууд ярилцлаа.