Нийслэлийн прокурорын газраас Г.Х, Ч.Б холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, иргэн Г.Х нь гадаад улсаас зорчин ирсэн зорчигчийн ачаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт “мөс” нэршилтэй 263.9 грамм бодисыг дайж, худалдаалах зорилгоор олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, иргэн Ч.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.