Филиппин улсад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Манила болон ойр орчмын мужуудад сургуулиуд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна.
Даваа гарагаас үргэлжлэн орсон аадар борооны улмаас Манила хотын Марикина гол үерлэж, голын дагуу амьдардаг 23.000 гаруй иргэнийг шөнийн дотор нүүлгэн шилжүүлжээ. Филиппинд жилд дунджаар 20 гаруй удаагийн шуурга, хар салхи болдог бөгөөд тус улсын хамгийн эмзэг бүс нутгууд ихэвчлэн өртдөг байна.