Зайсан толгойн бэлийг зөвшөөрөлгүй ухаж  байсныг зогсоожээ

Зайсан толгойн бэлийг зөвшөөрөлгүй ухаж  байсныг зогсоожээ

Зайсан толгой цогцолборын бэлийг амралтын өдөр тааруулан зөвшөөрөлгүй шөнийн цагаар ухаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

Тухайн асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “Иргэдийн гомдлын дагуу зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар газар ухаж, төрийн албан хаагчдын тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхгүй байгаа компанийн үйл ажиллагааг зогсоож техникүүдийг албадан гаргахаар ажиллаж байна.

Мөн тус газрын үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудын байцаагч нар хуулийн хүрээнд үзлэг шалгалт явуулж байгаа бөгөөд гомдол гаргасан иргэдэд албан ёсоор хариу мэдэгдэх болно” гэв.