Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 37 хувьд гантай болон гандуу, 63 хувьд хэвийн байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу байна. Харин Архангай, Говьсүмбэрийн нийт, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.