Баяр наадмуудад шөвгөрсөн дөрвөн бөхөөс допингийн төрлийн хориглосон бодис илэрчээ

Баяр наадмуудад шөвгөрсөн дөрвөн бөхөөс допингийн төрлийн хориглосон бодис илэрчээ

Баяр наадмуудад шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан ч зарлахгүй нууж байна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Үндэсний бөхийн холбооноос дараах мэдэглийг гаргажээ.

Уг мэдэгдэлд, "Энэ жил Үндэсний баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгагдсаны дагуу 21 аймаг, 3 дүүргийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөх буюу нийт 96 бөхөөс сорьц авна. Дорноговь, Увс, Дорнод аймгийн наадмууд хараахан болоогүй тул дээрх аймгуудаас допингийн шинжилгээ аваагүй байгаа. Харин 18 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авсан байгаа бөгөөд дээрх 84 сорьцноос 14 бөхийн шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа мэдээллийг Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтийн итгэмжилсэн лабораториос ирүүлсэн байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 18-ны 22 цагийн байдлаар нарийвчлан шинжилж буй 14 бөхийн шинжилгээнээс 6 бөхийн хариу ирсэнээс 2 бөхийн сорьцноос хориглосон бодис илрээгүй, 4 бөхийн сорьцноос хориглосон бодис илэрчээ.

Нарийвчилсан шинжилгээ хийж байгаа найман сорьцын хариу эцэслэн ирсэний дараа шинжилгээний үр дүнгүүдийг аймаг дүүргийн баяр наадам зохион байгуулах хороо, комисс руу хүргүүлж, олон улсын болон үндэсний дүрэмд заасны дагуу үйл ажиллагааг дээрх хороо, комисстой хамтран хэрэгжүүлж ажиллана” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө