“Чингис хааны алтан хөшөөний хажууд байрлуулсан мөнгө хийх хайрцаг нь гуйлгын сав биш өргөлийн сав” гэж мэдэгджээ

“Чингис хааны алтан хөшөөний хажууд байрлуулсан мөнгө хийх хайрцаг нь гуйлгын сав биш өргөлийн сав” гэж мэдэгджээ

Чингис хааны музейд байрлах Их эзэн Чингис хааны алтан хөшөөний хажууд Их хаан гуйлга гуйж буй мэт хандивын хайрцаг байршуулсан байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэлд “Чингис хаан” үндэсний музейн захиргаанаас тайлбар хийжээ.                            

Уг тайлбартаа, “Энэхүү хайрцаг нь гуйлгын болоод өглөгийн сав биш өргөл гэдгийг юуны өмнө тодотгоё. Чингис хааныхаа Алтан хөшөөнд мөргөхөөр ирсэн иргэд, гадаад дотоодын жуулчид, сүсэгтэн олон ил задгай замбараагүй мөнгөн тэмдэгт тавиад байхаар нь цэгцэлж өргөлийн сав байршуулсан болно.Өргөлийн тусгай саванд өргөсөн мөнгөн орлогыг Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөний тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулагддаг болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.