Гадаадын иргэн Монголд аялж яваад сураг тасарсан Миро гэх найзаа хайж буй талаараа цахим орчинд нийтэлжээ. "Манай найзыг Миро гэдэг, 25 настай, өнгөрсөн 4 дэх өдрөөс хойш найзтайгаа холбоо барьж чадалгүй тасарчихлаа.
Одоогоор бидэнд ирсэн мэдээлллээс найз маань Унгар охинтой Монголд ууланд авирахаар явж байсан бөгөөд Тэрэлжээс гараад UB-2 хүрэх төлөвлөгөөтэй байсан юм байна. Найзыг маань харсан эсвэл сонссон хүн байвал @k1mnab1 Instagram хаягаар маань холбогдож, ээждээ эсэн мэнд байгаагаа дуулгаж холбоо бариарай гээд дамжуулаад өгөөч. Та бүхэн минь найзуудтайгаа хуваалцаж бидэнд туслаарай" гэжээ.