Г.Занданшатар: Сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байгаа

Г.Занданшатар: Сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.07.22/ МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзсан. 

Энэ үеэрээ тэрбээр, "Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулаад Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байгаа. Үүн дээр Үйлдвэрчний эвлэл оролцох хэрэгтэй. Нэн ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрх зөрчигдөж, сүүлийн үед санаад оромгүй аймшигтай хэрэг явдлууд гардаг боллоо. Энэ асуудалд Үйлдвэрчний эвлэл манлайлж оролцох хэрэгтэй байна. Нийгмийн шударга ёс зөвхөн уриа лоозон бус бодит ажил хэрэг болох ёстой. Үүний тулд дээрх ажлыг бүх талын оролцоотойгоор хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэжээ.