Уран барималч Ж.Түмэнчулууны урласан Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөний нээлт энэ сарын 27-нд болно

Уран барималч Ж.Түмэнчулууны урласан Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөний нээлт энэ сарын 27-нд болно

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт 100 жилийн ойдоо зориулж, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, БНМАУ-ын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, дуучин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөөг уугуул нутаг  Увс аймгийн зон олны санаачилгаар бүтээлгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хөшөөг Увс аймгийн "Ойрад" хөгжимт жүжгийн театрын өмнөх талбайд байрлуулах бөгөөд хөшөөний нээлт долдугаар сарын 27-ны ням гарагийн  09.00 цагт болох аж. Гэрэлт хөшөөг Даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун урлаж байгаа юм.