Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 6 сарын байдлаар 76.065 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 53 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 23, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 1, өмчлөх эрхийн эсрэг 17, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг 1, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9 хэрэг байна. Өнгөрсөн баяр, амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-17-ны хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1587, зөрчлийн шинжтэй 3021 байна.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1423
- Танхайрах 23,
- Хүний биед халдах 139
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 12
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 33175 бусад 1056 зөрчил байна.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 26 иргэнд 7.800.000 төгрөгний шийтгэл оногдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 9 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 3 иргэнийг 335.000 төгрөгөөр торгожээ. Мөн хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10,13 насны хүүхдүүд живсэн байдалтай нас барсан байна. Иймд та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.