Энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр 23:00 орчимд эмэгтэй хүнийг зодсон байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай эрэгтэй фэйсбүүкээр танилцсан 25 настай эмэгтэйтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсаны улмаас амыг нь хохироожээ. Тус хэргийг БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.