"Интермед" эмнэлэгт өндөр төлбөр төлж, төрсөн ч хүүхдийнхээ эгэмний ясыг хугалуулж хохирсон талаараа нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлжээ.Тодруулбал, “Интермед” эмнэлэгийг илүү хариуцлагатай гэж бодсон ч дөнгөж төрсөн бяцхан үрийн маань эгэмний ясыг гэмтээж, нялх биетэй эхнэрийг маань сэтгэлийн шаналанд унагаачхаад удахгүй хариу өгнө гээд өчнөөн хонолоо. Эхнэр, хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх гэж 8 сая төгрөг төлсөн” хэмээн бичсэн байсан юм. Мөн энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хүүхдийг маань гэмтээчхээд “угаасаа ингэж хугардаг. Өвчин намдаах эм өгөх үү” гэх мэт зүйлс ярьсан. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоогоор "Интермед" эмнэлгээс ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна” гэжээ.