Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг засварлах хөрөнгийг "Дашваанжил"-ын Н.Баатаржаваас нэхэмжилнэ

Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг засварлах хөрөнгийг "Дашваанжил"-ын Н.Баатаржаваас нэхэмжилнэ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж барихаар болжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "УОК нийслэл рүү шилжүүлсэн. Бид мэргэжлийн экспертүүдтэй ажилласан бөгөөд тэд байрыг хүчитгэж барьж болно гэж хэлсэн. Одоо тендерийг нь зарлаад, гүйцэтгэгчийг нь шалгаруулах гэж байна. Ашиглалтад нэлээн шахуу оруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ нь нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажил биш. "Дашваанжил" ХХК-ийн Н.Баатаржав гэж нөхрөөс хохирлыг нэхэмжилж авна. Н.Баатаржав гэж нөхөр энд тэнд мөнгө төлөөд "Х.Нямбаатар халтиргаагаа цэвэрлээгүйгээс болж дэлбэрэлт үүссэн" гэх мэдээлэл явуулсан. Энэ нөхөр хохирлыг барагдуулах ёстой" гэлээ.