Ангарагаас олдсон нуур нь тус гариг дээр амьдрал байх боломжтойг харуулж байна гэв

Ангарагаас олдсон нуур нь тус гариг дээр амьдрал байх боломжтойг харуулж байна гэв

2018 онд Италийн Астрофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг Ангараг гараг дээр ус байх магадлалтай болохыг нотлох ул мөрийг илрүүлсэн тухайгаа мэдэгдэж байсан юм. “Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд  тэд Ангарагийн өмнөд туйлд 1.5 км зузаан мөсөн дор ус шингэн хэлбэрээр оршин буйг дурдаж байсан. Тухайн үед усны эзлэх талбайн өргөн нь 19 км бөгөөд амьд биет-микро организм байгаа эсэхийг тогтоох нь дараагийн алхам хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл тэд өнөөдөр судалгааны тайлангаа дэлхий нийтэд танилцууллаа.

Тус нуур нь давслаг нуур бөгөөд 20 милээс 18 миль (20-30 километр) хөндлөн гулд мөсөн гадаргуугийн доор оршиж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь тэд нуурыг тойрсон янз бүрийн хэмжээтэй гурван цөөрмийг олж тогтоосон байна. Тэдгээр цөөрөм нь нуураас тусдаа урсаж байжээ.

Эдгээр нуур, цөөрөм нь Ангараг дээр эсвэл нуурын дотор бичил биетэн амьдрах боломжтойг харуулж байгаа юм. Түүнчлэн давсны өндөр концентрац нь усыг хөлдөөхгүй байгаа хэмээн эрдэмтэд таамаглажээ. Ойролцоогоор дөрвөн тэрбум жилийн өмнө Ангараг гариг ​​дэлхий шиг дулаан, чийглэг байсан ч  ​​эцэстээ үржил шимгүй хуурай гариг болон хувирсан билээ.

Эх сурвалж: Cgtn