Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Улмаар түүнийг дэд даргын суудлаас буулгах асуудлыг өнөөдөр 14:00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Түүний оронд Ж.Бат-Эрдэнийг дэд даргад нэр дэвшүүлнэ хэмээн МАН-ын бүлэг мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр 14:00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн хуулийн заалттай билээ. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө