Д.Ганбат: Цэцийн шийдвэрийг бид хэлэлцэхгүй. Зүгээр л бидэнд "мэдүүлж" байгаа юм

Д.Ганбат: Цэцийн шийдвэрийг бид хэлэлцэхгүй. Зүгээр л бидэнд "мэдүүлж" байгаа юм

Хууль зүйн байнгын хороны хурлаар Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж болохгүй шүү дээ. Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал хуулиа сахидаг баймаар байна. Энэ дүгнэлтийг долоо хоногийн дотор хэлэлцээд нэг тийш нь болгочих ёстой байсан. Хэлэлцэх ч биш л дээ. Үндсэн хуулийн хамгийн сүүлийн үг буюу “мэдэхтүн, сахигтун” гэдэг үг бий. Зүгээр л мэдүүлж байгаа юм. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн бүр Үндсэн хуулийг биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр. Бид нарт мэдүүлж л байгаа юм гэж ойлгож байна. Дэд дарга Х.Булгантуяа шөнөжингөө л алх бариад нүдээд байсан шүү дээ. Эхний өдөр Үндсэн хууль зөрчих гээд байгаа юм байна гээд хуралд суугаагүй. Гэхдээ анхааруулаад л байсан. Хулгай, луйвар хэтэрхий гаараад Үндсэн хууль болон бусад хуулиа дээдлэхээ больж багаа юм байна. Нүүрсний хулгайч нар нь толгой дээр гарч суугаад, тэдний хамсаатнууд нь нэг талдаа гарчхаад 10 жил эрх барьсан МАН-ын ялзрал ингэж гарч байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: