Ж.Баярмаа: Цэцийн дүгнэлт дотор "хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэхгүй" гэж байгаа. Иймд дараагийн асуудал буюу эгүүлэн татах талаар хэлэлцэх ёстой

Ж.Баярмаа: Цэцийн дүгнэлт дотор "хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэхгүй" гэж байгаа. Иймд дараагийн асуудал буюу эгүүлэн татах талаар хэлэлцэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны хурлаар Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Их хурлын Цэцийн шийдвэр гарч, 95 дугаар тогтоол хүчингүй болсон гэж олйгож байгаа. Гэтэл 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоол дахиж гаргах гээд байгаа юм уу. Тогтоол хүчингүй болоод дараагийн үйл ажиллагаа явагдаад эхэлсэн шүү дээ. Мөн 95 дугаар тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр хэрэгжиж байсан эсэхт анхаарах хэрэгтэй байх. Ердийн хууль, тогтоомж гарснаас хойш арав хоногийн дотор хэрэгжиж эхэлдэг. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй байсан тул дахиж хүчингүй болгох асуудал яригдахгүй байх. Түүнчлэн дүгнэлт дээр хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэхгүй гэж заасан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт дотор хүлээн зөвшөөрөх эсэхээр хэлэлцэхгүй гэж байгаа л бол хэлэлцэхгүй гэж ойлгож байгаа. Хүлээн зөлвшөөрөх эсэх асуудлыг нэгэнт хэлэлцэхгүй юм бол дараагийн хэлэлцэх ёстой асуудал руугаа орох ёстой юм биш үү. Эргүүлэн татахтай холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой байх" гэв.