ТОДРУУЛГА: Нэг сартай хүүхэд нас барсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Нэг сартай хүүхэд нас барсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

16 настай охин нэг сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Тодруулбал, ээж нь хүүхдээ хөнөөсөн, мөн хөхүүлж байх үедээ унтаж, улмаар хүүхэд бүтэж нас барсан байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдаад байгаа юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны аравдугаар сарын 12-ны өглөө хүүхэд нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэрэгт хүүхэд нас барсан шалтгаан, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Иймд эх сурвалж нь тодорхойгүй, эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаарх худал мэдээллийг түгээхгүй байхыг уриалж, энэхүү мэдээллийг нийтэллээ.