Авто эргүүлийн үйл ажиллагаанд бүх төрлийн хаалтыг онгойлгодог "Смарт чип"-ийг ашиглаж байна

Авто эргүүлийн үйл ажиллагаанд бүх төрлийн хаалтыг онгойлгодог "Смарт чип"-ийг ашиглаж байна

Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд саад учруулж байсан хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж болон орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм.

Иймд орон сууц, аж ахуйн нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох ухаалаг чипийг зохион бүтээжээ. Энэхүү чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлогтой аж.

Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдалгүй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой ухаалаг чипүүдийг ашиглалтад оруулахаа төлөвлөж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.