МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны аварга баг Зүүн Азийн Супер лиг буюу “East Asia Super League”-т оролцох эрхээ өнгөрсөн хавар авсан байдаг.
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын аварга Хасын хүлэгүүд Зүүн Азийн Супер лигийн "С" хэсэгт Япон, Солонгос, Тайванийн багуудтай өрсөлдөж байна. Улмаар 2025.11.01-нд Хасын Хүлэгүүд баг Тайванийн "New Taipei Kings" багтай тоглож, 90:76 харьцаатайгаар хожсон. Тэгвэл Хасын хүлэгүүд баг өнөөдөр /2025.11.05/ 19:10 цагаас БНСУ-ийн "Changwon LG Sakers" багийн эсрэг тоглох болно.