Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өнгөрсөн шөнө 00:35 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Төгрөг сумын төвөөс урд зүгт 59 км, Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.