ФОТО: Дэвид Бекхэмд Английн хааны "Хүлэгтбаатар" цол, хэргэм хүртээжээ

ФОТО: Дэвид Бекхэмд Английн хааны "Хүлэгтбаатар" цол, хэргэм хүртээжээ

Английн хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэмын хөлбөмбөг спортын хөгжил болон Их Британийн нийгэмд оруулсан гавьяаг нь үнэлж түүнд Рыцарь буюу хүлэгтбаатар цол, хэргэм хүртээжээ. Уг ёслолын ажиллагаанд Их Британийн Хаан III Чарльз оролцож, хүндэтгэлтэйгээр хэргэм зэрэг олгосон байна. 

Дэвид Бекхэм уг ёслолын үеэр эхнэрийнхээ зохион бүтээсэн хослолыг өмсөж, “Би үүнд итгэмээргүй их бахархаж байна. Хүмүүс намайг эх оронч гэдгийг мэддэг. Би улс орноо хайрладаг. Хаант засаг бол манай гэр бүлийн хувьд үнэхээр чухал” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 115 тоглолт хийж, 2000-2006 оны хугацаанд Английн хөлбөмбөгийн багийн ахлагч байсан бөгөөд гурван ДАШТ, хоёр Европын аваргад оролцжээ. 

Эх сурвалж: BBC