Бурхан багшийн их дүйчин өдрөөр зам хаахтай тул нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Бурхан багшийн их дүйчин өдрөөр зам хаахтай тул нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

 

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 31-ний орой зохион байгуулах Хүндэтгэлийн гэрэлт жагсаалтай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбайн баруун тал хүртэлх авто замыг 20:00-23:00 цагийн хооронд түр хаана.

Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэл доорх зураглалын дагуу түр өөрчлөгдөн үйлчлэхээр болжээ. Хүндэтгэлийн гэрэлт жагсаал Сүхбаатарын талбайгаас эхэлж, Гандантэгчэнлин хийд хүртэл үргэлжлэх юм.