Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр болно

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр болно

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр/2026.05.30/ 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тус барилдаан нь аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит байдлаар зохион байгуулагдаж байгаа  юм. Харин маргааш /2026.05.31/Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан мөн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.