ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолтод 40 мянга гаруй үзэгч цуглаж, хамтдаа түүхэн үдшийг бүтээжээ

ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолтод 40 мянга гаруй үзэгч цуглаж, хамтдаа түүхэн үдшийг бүтээжээ

Артист Б.Өлзий-Учрал буюу ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолт өчигдөр /2026.05.23/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Монголын өв соёл, үндэсний бахархал, орчин үеийн хөгжмийн өнгө аясыг нэгэн тайзан дээр мэдрүүлсэн уг тоглолтод 40 мянга гаруй үзэгч нэгэн дор цуглаж, хамтдаа түүхэн үдшийг бүтээжээ. “ТЭНГРИ” тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, залуу үеийн эрч хүч, Монголын үнэт өв соёл, үндэсний нэгдлийг илэрхийлсэн онцгой мөч болж чадсан байна.