Баянхошууны “Тэс Петролиум”-аас “Жива” маркет хүртэлх авто замыг маргаашаас эхлэн хоёр өдөр хэсэгчлэн хаана

Баянхошууны “Тэс Петролиум”-аас “Жива” маркет хүртэлх авто замыг маргаашаас эхлэн хоёр өдөр хэсэгчлэн хаана

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замыг түр хугацаанд хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилтын ажил хийхээр болжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 29-ний өдрийн 06:00-23:00 цагийн хооронд тус замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Харин тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00-23:00 цагийн хооронд замын баруун урсгалыг хааж, үргэлжлүүлэн хучилтын ажил хийх юм байна. Иймд иргэд, жолооч нарыг замын ачаалал, түгжрэлийг тооцон хөдөлгөөндөө зохицуулалт хийхийг анхаарууллаа.