Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Хорио цээрийн дэглэм 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж буй. Өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг улам чангатгахаар боллоо. Учир нь Алтай сум болон Өлгий хотын орчимд бүртгэгдсэн малын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа юм.
Алтай суманд өвчилсөн малын тоо 90-д хүрээд байгаа бол Курбан айтын баярт зориулан аймагт оруулж ирсэн үхрүүдээс зургаа нь халдварт өвчний шинж тэмдэгтэй. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн сумдын орох, гарах хөдөлгөөнд бүрэн хязгаарлалт тогтоож, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан маргаашнаас эхлэн сумдын орох, гарах хөдөлгөөнд бүрэн хязгаарлалт тогтоож, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хатуу хяналтад авахаар болсон байна. Тус шийдвэрийн хүрээнд,
- Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно,
- Хяналтын постууд 24 цагаар ажиллана,
- Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина,
- Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ,
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно,
- Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно,